2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Ш.Адьшаа Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын томилгоо одоо ч үргэлжилсээр байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт БЗД-ийн Засаг дарга Б.Пүрэвдавааг Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилж, мөн орон тооны бус зөвлөхүүдээ ч томилсон. Тэгвэл дахин захирамж гаргаж, Ш.Адьшааг орон тооны бус зөвлөхөөр томилжээ. Гэхдээ түүнийг ямар салбарын зөвлөхөөр томилсон нь одоогоор тодорхойгүй байна. 

Ямартай ч Ш.Адьшаа нь хуульч мэргэжилтэй. Үүнээс харахад хуулийн зөвлөхөөрөө томилсон байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж. 

Түүний ажлын туршлагыг харвал:

  • Ховд аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор
  • Монгол Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэл “Хууль ёс” сэтгүүл, “Монгол журам” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
  • “Буурал сор” ХХК-д захирал
  • ГЕГ-т хэрэг бүртгэгч, гаалиын байцаагч, ахлах байцаагч, Хэлтсийн дарга
  • Ховд аймгийн “Хөгжлийг төлөө сан” ТББ-ын ерөнхийлөгч
  • “Ачит-Арвис” ХХК-ийн ТУЗ-ын дарга
  • Зам, тээврийн сайдын зөвлөх
  • Ховд аймгийн Засаг даргын ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.
  • Монголын Жудо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч
  • “Сити энержи” ХХК-ийн Улаанбаатармед эмнэлгийн ТУЗ-ийн дарга
  • Ховд аймгийн МоАХ-ны дарга
  • Ардчилсан намын ҮБХ-ны гишүүний сонгуультай юм байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.