2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Д.Тэрбишдагва: Оюутолгойн асуудалд АТГ болон аудитын дүгнэлтийг хүлээж байна

УИХ-аас Оюутолгой төслийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүд өнөөдөр /06.26/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгой компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзаж ажлын хэсгийнхээ ажлын зорилгыг танилцуулсан. Шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх, уурхайнхаа үйл ажиллагаатай танилцуулах зэрэг хүсэлт тавьж ажилласан. Ажлын хэсэг дороо таван дэд ажлын хэсэг байгуулан таван яамны төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан ажиллаж байна. Таван дэд ажлын хэсэг ерөнхийдөө дүгнэлтээ гаргасан. Одоо ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсгүүдийнхээ цуглуулсан материалуудтайгаа танилцаж байна. Ойрын хугацаанд ажлын хэсгийн дүгнэлт гарна. Гэхдээ гурван материалтай танилцсаныхаа дараа дүгнэлтээ гаргахаар төлөвлөж байгаа. Нэгдүгээрт, АТГ-аас шалгаж байгаа асуудлынх материал, хоёрдургаарт аудитын дүгнэлтийг хүлээж байна. Гуравдугаарт Засгийн газраас бас материал авах ёстой. Энэ бүх материал ирсэн даруйд яаралтай дүгнэлтээ гаргана.

-Хамгийн гол нь татварын асуудал маргаан дагуулдаг. Энэ тухай ажлын хэсгийн дүгнэлтэд урьдчилсан байдлаар орж байгаа юу?

-Дэд ажлын хэсгийн дүгнэлтээс харахад татварын маргаан байгаа юм билээ. Оюутолгой ямар ч маргаангүйгээр татвараа төлөх ёстой. 150 сая ам.долларын зөрчил илэрсэн. Үүнээс ч илүү асуудал гарч ирэхийг үгүйсгэхгүй. Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарахаар энэ тухай мэдээлэл илүү тодорхой болох байх.-Оюутолгой компани цахилгаан станц барих ёстой. Гэвч яагаад барихгүй байгаагаа тайлбарласан уу?

-Оюутолгой компанийн шинэ удирдлагатай уулзаж илэн далангүй ярилцсан. Цахилгаан станц яаралтай барих шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн. Одоо харин хаана барих вэ гэдгээ тодорхойлох шаардлагатай байгаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.