2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Хугацаанаас нь өмнө явуулж буй сонгуульд Австрийн Ардын нам ялж байна

Австрийн парламентын доод танхим буюу Үндэсний зөвлөлд хугацаанаас нь өмнө явуулж буй сонгуульд тус улсын канцлер асан Себастьян Курц тэргүүтэй Консерватив үзэлт Ардын нам сонгуулийн  хуудсуудыг тоолсны дараах байдлаар 38.4 хувийн саналаар ялж байна.

Австрийн Социал демократ нам 21.5 хувийн саналаар хоёрдугаарт жагсаж байгаа бол хэт барууны үзэлт Эрх чөлөөний нам 17.3 хувийн саналаар гуравдугаар байрыг эзэлжээ.

Сонгуулийн эцсийн дүнг Австрийн Дотоод хэргийн яам ойрын өдрүүдэд танилцуулах аж.  

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.