2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
“Saudi Aramco” газрын тосны үнээ бууруулна

Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компани Европын хэрэглэгчдэд зориулж хоёрдугаар сард нийлүүлэх “Arab Light” сортын газрын тосныхоо нэг торхны үнийг 2.2 ам.доллароор бууруулна.

Түүнчлэн Газар дундын тэнгисийн орнуудад зориулж хоёрдугаар сард нийлүүлэх газрын тосны нэг торхны үнийг 2.9 ам.доллароор бууруулах юм байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын газрын тосны зах зээлд Саудын Арабын газрын тосны үнэ нэг торх нь 0.2 ам.доллароор нэмэгдэж байгаа аж. Азийн хэрэглэгчдийн хувьд хоёрдугаар сард нийлүүлэх газрын тосны үнэ өөрчлөгдөхгүй хэмээн "Bloomberg" агентлаг мэдээлсэн байна. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.