2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
МАН өөрсдийг хамгаалахын тулд Үндсэн хуулийг өөрчлөж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасахыг хичээх байна

АТГ-ын дарга Х.Энхжаргал нь 60 тэрбумын бичлэгээр тодорсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг боломж ба чадлынхаа хирээр хамгаалж, уг хэргийг саринуулахыг хичээж байгааг бид Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан бичлэгээс нь харсан. АТГ-ын дарга Х.Энхжаргал нь МАН-д ашиггүй өөр бусад ямар ч хэрэг дээр ийм зарчим барьж ажилладаг гэдэг нь тов тодорхой юм.

МАН-аас албан тушаалд тавигдаж байсан ч авилга ба улсын хөрөнгө идсэн хэргээр шоронд орсон хүмүүсийг хэдийг бичье.

Хадгаламж банкны захирал Чимэдцэрэн гэгч 7 тэрбум төгрөг идэж, шоронд орсон.
Гаалийн гэх Баатарын хэргээр нийт 10-аад хүн ял авч байлаа.
ТЕГ-ын (татварын) Ч.Гансүх.
Хотын дарга улаан хацарт Батбаяр.
Эрэн сурвалжлагдаж байсан Билэгт.
Иргэний нисэхийн Ерөнхий газрынхны хэрэг гэх мэт.

Энэ хүмүүс хумсласан мөнгөнийхөө ихэнхийг МАН-д сонгуулийн хандив болгож өгсөн нь тодорхой байдаг. 
Зарим хүмүүс нь албанд тавигдахын тулд их хэмжээний өр зээл тавьж, МАН-д сонгуулийн зардал болгож өгөөд хожим нь уг өрөө төлөх байдлаар хөрөнгөний асуудалд холбогдсон нь тэр юм.

Энэ илчлэгдсэн хүмүүсийг шүүх явцад манай ШҮҮХ, Прокурор хуулийнхан хөрөнгийг нь буцаан төлүүлэх ажил огт хийддэггүй байсан. Тэр үед уг мөнгө хаашаа орсон болохыг нь ухан судлах ажлаас тэд зориуд тойрдог болох нь харагддаг байсан юмаа.

ШҮҮГДЭЖ байгаа нөхөд нь ч МАН-тай холбоотой элдвийн юм ярихаас айдаг байж.

МАН-нь Шүүх, Прокурор, АТГ, ШШГЕГ-ыг атгаж байгаа тул хэрэг нь илэрч, шүүгдэж байгаа хүн номхон хүлцэнгүй байж, МАН-ын удирдах эрхмүүдийн зааснаар л явдаг байсан бололтой юм.

Үнэхээр МАН-ын удирдах эрхмүүдийн үгнээс гажвал ШШГЕГ-ын (Амгаланбаяр) даргадаа хэлж, шорон хэсүүлж, амьтан болгож чадна шүү дээ. Эсвэл АМХЭГ-ын дарга Амарсайхан шиг шоронд нь үхүүлж ч болох биз.

Харин үгэнд нь сайн орвол Батбаяр (улаан), АТГ-ын дарга асан Сангарагчаа, Чимэдцэрэн, Амарболд нар шиг дарамт багатай газарт хорьсон, хориогүйн хооронд байлгаж байгаад хугацаанаас нь өмнө суллана.

Тиймээс МАН-д ШШГЕГ-д өөрийн найдвартай Амгаланбаяр шиг хүнийг байлгаж байх нь стратеггийн чухал ач холбогдолтой ажээ.

Мөн яг энэ схемээр МАН-д сонгуулийн үед мөнгө өгч, албан тушаалд тавигдаад шархаа нөхөж, дархан цаазат Богд ууланд газар авч байшин барьсан, УБ-ын А-зэрэглэлтэй бүсэд барилга барих газар үнэгүй авсан, Төсвөөс Концессийн ашигтай нөхцөлтэй гэрээгээр ажил гүйцэтгэсэн, Авто замын тендерт ялж хандивын мөнгөө хэд нугалан олсон хүмүүсийг тоолох аргаггүй олон юм.

МАН-нь Монгол улс даяар хууль хүчний байгууллагуудыг хамарсан, аалзны тор шиг хэрсэн нарийн бүтэцтэй систем үүсгэсэн болох нь М.Энхболдын гэрт зочилох Генералуудын бичлэгээс тодорхой харагдана.

Сүүлийн үед МАН нь эрх ашиг, үүсгэсэн бүтэц, системээ хамгаалах үүднээс ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨЖ, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасахыг хичээх байна.

Тиймээс Олигархи дэглэмийг халах гэдэг нь бараг шинээр хувьсгал хийхтэй ижил олон нийтийн хүч, массын идэвхиэр хийгдэх ажил болжээ...

Ирэх намар, өвөл, хавруудад Төв Талбай дээр бид олон удаа гарч жагсах ажил гарах бий вий.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.