2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
БНСУ, Япон ирэх сард өндөр түвшний хэлэлцээ хийнэ

Хоёр талын худалдааны маргааныг зохицуулах зорилго бүхий өндөр түвшний хэлэлцээг ирэх сард Японд зохион байгуулна гэж БНСУ-ын Худалдааны яамнаас баасан гарагт мэдэгджээ.

Пүрэв гарагт БНСУ, Японы ажлын түвшний худалдааны төлөөлөгчид Сөүл хотноо уулзаж, хоёр талын өндөр түвшний худалдааны төлөөлөгчдийн хэлэлцээний сэдэв, хуваарийн талаар хэлэлцсэн байна.

“Ирэх 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт Токио хотод экспортын бодлогын талаар хэлэлцэхээр тохиролцлоо. Уг уулзалтаар талууд экспортын хяналттай холбоотой дотоод, гадаадын нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцохоор төлөвлөж байна” гэж БНСУ-ын Худалдааны яамны мэдэгдэлд дурджээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.