2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Хөлбөмбөгийн ДАШТ-1986
1986 оны хөл бөмбөгийн ДАШТ Мексик улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 1986 оны 5-р сарын 31-нээс 6-р сарын 29-ний өдрүүдэд зохиогдсон билээ.

1986 оны ДАШТ-нийг Колумби улсад зохиохоор шийдсэн байсан боловч 1978 оны ДАШТ-ний нэгэн адилаар 24 баг оролцох болсон тул Колумби улсын эрх баригчид татгалзсан бөгөөд Мексик, Канад, АНУ дэлхийн аваргын тэмцээнийг зохион явуулах эрхийн төлөө өрсөлдөж Мексик улс түүхэнд анх удаа ДАШТ-нийг хоёр дахь удаагаа хүлээн авах хүндтэй үүргийг хүлээсэн юм.  Энэ удаагийн дэлхийн аваргын онцлог нь:
  • 24 багийг 6 хэсэгт хуваагаад эхний 2 багийг
  • хэсэгтээ 3-р байр эзэлсэн багуудыг жагсааж оноо өндөр оноо авсан 4 багийн хамт нийт 16 багийг хасагдах шатны шигшээ тоглолтод шалгаруулсанд оршино.

Тус дэлхийн аваргын тэмцээнд КанадИракДанийн багууд анх удаа оролцсон бол Голланд, Югослав, Перу, Чехословакийн багууд өнжсөн юм.

1986 оны 6-р сарын 29-ний өдөр Мехикогийн алдарт Ацтеко цэнгэлдэх хүрээлэнд болсон аваргын төлөө тоглолтод Аргентины баг ХБНГУ-ын багийг 3:2-оор ялснаар дэлхийн аваргын цомыг хоёр дахь удаагаа гарджээ.


 
Энэ удаагийн ДАШТ-ний сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • Англи, Аргентины ¼-ийн шигшээ тоглолтын үеэр алдарт хөл бөмбөгчин Марадона мөргөж гоол хийх үедээ гар хүрсэн ч гоолыг тооцсон нь домог болж үлдсэн. Хожим нь Марадона гараараа гоол хийснээ хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө гарыг Бурханы мутар” хэмээн нэрийджээ.
  • Мексикийн “ДАТШ 1986”-гийн бэлэг тэмдэг нь Пике нэртэй чинжүүний дүрс байсан.
  • ДАШТ-ний аваргын тоглолтын дараа Марадона “Алтан бөмбөг” шагнал гардсан ба харамсалтай нь 1989 онд Неаполь дахь гэрээсээ хулгайд алджээ.
  • Бельгийн шигшээ, ЗХУ-ын багийг 4:3-аар буулган авсан хасагдах шатны эхний тоглолтод Бельгийн 2 гоол цэвэр отон тоглолтоос орсныг Шведийн шүүгч Эрик Фредрикссон тооцсон гэж үздэг.
  • Францын хөлбөмбөгчин Мишель Платини ид үедээ байсан ба Францчууд Бразиличуудыг ялаад хагас шигшээд яг 4 жилийн өмнөх түүх давтагдаж ХБНГУ-ын багт хожигдсон юм.
1986 оны ДАШТ-ний мэргэн буучаар 6 гоол оруулсан Английн хөл бөмбөгчин Гарри Линекер тодорсон билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.