2024 оны 04 сарын 17
Шинэ мэдээ
Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө эх оронч Х.Баттулга дөрвөн компаниа төрд эргүүлж өгөхөөр шийджээ

Х.Баттулга дөрвөн компаниа төрд эргүүлж өгөхөөр шийджээ.

Эдгээр дөрвөн компанийн нэрийг монголчууд мэднэ.”Мах – Импекс ” “Талх чихэр” “Баянгол зочид буудал ” “ХИД  ” – ХК гэсэн дөрвөн аж ахуйн нэгж юм.

Энэ гайхамшигтай шийдвэр үү , гайхаж үхмээр тэнэг үйлдэл үү.Шийдвэрээ удахгүй зарлах болсныг ч эх сурвалж мэдээлж байна.Ерээд оны их хувьчлалын үеэр Х.Баттулга эдгээр 4 компанийг хувьчилж авсан билээ.Учир мэдэх зарим нэг хүмүүс “Энэ бол боломжгүй шийдвэр биш , Х.Баттулгын улс төрийн зоримог шийдвэр , хувь улс төрчийн бодлого , энэ өдрүүдэд ярьж , тунхаглаж байгаа үзэл санаа нь ийм шийдвэр ер нь гаргах юм байна гэдгийг баталж өгч байгаа” гэж ярьж байх юм.Сурталчилгаа Пи Ар – ын чиглэлийн хүмүүс ч гэсэн “Үнэхээр эх оронч гэдгээ  эцсийн байдлаар ингэж л батална.Тэр бол чадах сэтгэл зүйтэй , эрс тэс шийдвэр гаргаж чадах хүн ” гэжээ. Үнэхээр ч Х.Баттулга сонгуулийн сурталчилгаа эхэлсэн анхны өдрөөс өнөөдрийг хүртэл доорх үгийг ард түмэн , нийт сонгогчоддоо хэлж ярьж яваа.Ард түмэн ч түүний энэ үгийг онцгойлон анхаарч байх шиг. Тэрбээр “Энэ удаагийн сонгууль монголчуудын хувь заяа хааш эргэхийг шийдэх чухал сонгууль болно .Ард түмний өмч болсон асар их ашигт малтмалын нөөц , орд газруудаа 30 – хан гэр бүлийн мэдэлд өгөх үү , гурван сая ард түмэндээ авч үлдэх үү гэх асуудалтай тулгараад байна. Монгол Улс тусгаар улс мөн л юм бол эх орондоо эзэн шиг эзэн байж , хүн шиг амьдрах боломж нөхцөл бүрдсэн байх ёстой. Иймийн тулд эдийн засгийн хувьд тусгаар тогтнох зүй ёсны шаардлага тулгараад байна. Өдгөө Монгол Улс эдийн засгийн хувьд урд хөршөөсөө 96 хувийн хамааралтай болж. Түүнчлэн , өр зээлийн хэмжээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахуйц хэмжээнд хүрчээ. Эрх баригч нам ганцхан жил засаглах хугацаандаа таван тэрбум орчим ам долларын зээл авчээ. Би Монгол Улсыг эдийн засгийн хувьд хэт хараат байдалд оруулахгүйн төлөөх бодлогыг “Монгол ялна” гэж үзэж байна. Монголчууд бусдад түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бус , өөрсдөө үйлдвэрлэдэг , өөрсдөө баялөг бүтээдэг , нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг байхыг “Монгол ялна ” хэмээн голлон ярьж байгаа юм. Саяхан Х.Баттулгын ойрын хүрээндээ хэний ч санаанд оромгүй , онцгой шийдвэр гаргах болсноо ярьсан бололтой. Х.Бхттулга сүүлийн үед та бүхэн миний туулсан замыг мэднэ, эгэл боргил амьдралаас өөрийн хүчээр өндийн босч өдий хүрсэн. Зах зээлийн ороо бусгаа үед ардчилал хүн бүхэнд адил тэгш боломж олгосон. Миний хувьд энэ л цаг үед илүү алсыг харсан нүүдэл хийж , боломжоо бүрэн ашиглаж зоригтой хөдөлсөний учир өдгөө үйлдвэрлэгч, ажил олгогч , бүтээн байгуулагч , эх оронч хэмээн хүндлэгдэж яваа. Ард түмний өгсөн энэ хайр хүндлэлийг би даах ёстой. Бас тэдний ачаанаас үүрэлцэх ёстой. Миний үеийн бизнесмэнүүд эх орон , ард түмнийхээ ачийг хариулах цаг болсон. Өнөөдөр томоохон бизнесмэн болсон хүмүүс хувьчлалаар авсан аж ахуйн нэгжүүдээ одоо төрд эргүүлж өгөх цаг болжээ гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Тэнэг сонсогдож болно. Гэхдээ ингэж чадвал жинхэнэ эх оронч болно. Төрийн оролцоотойгоор тэдэнтэй хамтарч , хувьчилж авсан аж ахуйн нэгжүүдээ зорилтот дуудлага худалдаанд оруулах хэрэгтэй. Орж ирсэн мөнгөөр нь төрийн оролцоотой “Хөрөнгө оруулалтын сан” байгуулж яагаад болохгүй гэж. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд хангалттай ашиг олсон шүү дээ хувьчлалаар авсан компаниудаасаа салбарлан томоохон аж ахуйн нэгжүүдийг бүгдээрээ байгуулж , хөл дээр нь босгож чадсан. Өнөөдөр тэдгээр компаниуд нь улсад томоохон татвар төлөгчид хэдүйн болжээ. Энэ нь бидэнд хангалттай. Бид хувьчлалаар авсан улсын үйлдвэрүүдээсээ хэдэн мянган дахин их ашгийг олсон учраас одоо улсдаа эргүүлж өгье. Тухайлбал Х.Баттулга миний бие ерэн оны үед хувьчлалаар авсан  ”Мах – Импекс ” “Талх чихэр” “Баянгол зочид буудал ” “ХИД  ” – ХК зэрэг дөрвөн компанийнхаа хувьцааг төрд шилжүүлж болно. Шилжүүлэхдээ эдгээр дөрвөн компанийн бизнесийн ашиг “Хөрөнгө оруулалтын сан” – д байрших дүрэм журмыг сайтар хийж өгөх ёстой. Ер нь бол том процесс үргэлжлэх байх. Ямартай ч миний бодол “Энэ сарын 23 – ний өдөр эдгээр дөрвөн компанийг төрд  ёсчлох бодолтой байна ” гэхчлэн ярьж шийдсэн тухай өнөөдрөөс эхлэн шуугиж эхэллээ. Хэрэв энэ үнэн бол нийгмийн энэ олон шуугиант үйл явдлуудын оргил нь болох биз ээ. Х.Баттулга ямар ч байсан эх оронч хүн гэдгээ , эр хүн гэдгээ эцсийн мөчид харуулахаар шийдсэн бололтой. Түүний хувьд энэ удаагийн сонгуулиар бодлогын өрсөлдөөнийг чухалчилж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан нь ард түмэнд шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжих боломж дүүрэн мөрийн хөтөлбөр болжээ гэх итгал үнэмшлийг төрүүлж эхэлсэн. Тийм ч учраас ард түмний дунд “Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө эх оронч Х.Баттулга ялна” гэх маш олон дэмжигчийн хүрээг бий болгожээ. Үүнийхээ баталгаа болгож Х.Баттулга хувьцааных нь дийлэнхийг эзэмшдэг авсан  ”Мах – Импекс ” “Талх чихэр” “Баянгол зочид буудал ” “ХИД  ” – ХК зэрэг дөрвөнкомпаниа сонгуулийн өмнөхөн төрд шилжүүлэн өгөх ёслолын үйл ажиллагаа хийх бололтой.

Б.Баярсайхан

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.