2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
В.Зеленский ОХУ-ын Төрийн тэргүүнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна

Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Ингэж мэдэгдэхдээ тэрбээр “Бид нутаг дэвсгэр, ард иргэдээ золиослохгүй” хэмээн хэлсэн байна.

Минскийн яриа хэлэлцээний үйл явцыг үргэлжлүүлэх шаардлагатай хэдий ч форматыг нь шинэчлэх шаардлагатай гэж В. Зеленский үзэж байна. Түүнчлэн Донбасст даруй гал зогсоох шаардлагатай гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.  

Украины ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль гуравдугаар сарын 31-нд болсон билээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Зеленский сонгогчдын 30.24 хувийн саналыг авсан бол Порошенкод 15.95 хувь нь саналаа өгчээ. Хоёр дахь шатны сонгууль энэ сарын 21-нд болох юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.