2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“Korean Air” Ухань руу үйлддэг нислэгээ зогсоожээ

Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Korean Air” компани БНХАУ-ын Ухань хот руу үйлддэг нислэгээ гуравдугаар сарын 27 хүртэл цуцалснаа “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

"Korean Air” компани БНХАУ-д коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Инчоноос Ухань руу хийдэг нислэгээ түр зогсоож, мөн тус улс руу үйлддэг нислэгийнхээ тоог цөөрүүлэх эсвэл цуцлах шийдвэр гаргалаа” гэж компанийн мэдээлэлд дурдсан байна.

Түүнчлэн “Korean Air” нь халдварын эсрэг яаралтай арга хэмжээ авч байгааг тэмдэглэжээ. Тодруулбал, онцгой байдлын үед "нисэх онгоцны буудлын удирдлага, нислэгийн багийнхан болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг уялдуулах зорилгоор хариу арга хэмжээг шуурхай авах баг” бүрдүүлжээ.

Өмнө нь Азийн орнуудын олон томоохон тээвэрлэгч Ухань руу хийдэг нислэгээ түр зогсоож, Хятад руу үйлддэг нислэгийнхээ тоог цөөрүүлснээ мэдэгдсэн.

Одоогийн байдлаар БНХАУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 7711-д хүрч, 170 хүн нас баржээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.