2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
БНАСАУ пуужин харвасантай холбоотойгоор байр сууриа уялдуулж байна

БНАСАУ байлдааны пуужингууд дахин харваж эхэлсэнтэй холбогдуулан Япон болон АНУ байр сууриа нягт уялдуулахаар төлөвлөж байна. Ийм мэдэгдлийг Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой Вашингтон хотод уулзсаныхаа дараа хийжээ.

“Пуужингууд харвасан талаарх мэдээлэлд бид хамтдаа дүн шинжилгээ хийхээр тохиролцлоо. Бид янз бүрийн түвшинд нягт хамтран ажиллана” Ёшихидэ Суга хэлсэн байна.

Үүний зэрэгцээ тэрбээр Япон болон БНАСАУ-ын удирдагчдын дээд түвшний уулзалтыг ямар нэг урьдчилсан болзолгүйгээр зохион байгуулах Токиогийн төлөвлөгөө хэвээр гэдгийг мэдэгджээ.

Ёшихидэ Суга БНАСАУ пуужингууд харвасан асуудлыг өмнө нь АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахантай хэлэлцсэн байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.