2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
ТАНИЛЦ : 25 жил гаальд “ДАРГА” хийсэн Д.ЗАГДЖАВЫН ЭХНЭР

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагаа өнгөн талдаа үр дүн гаргаж байгаа мэт боловч бодит байдал дээр ядарсныг нь шүүрдэж, ямбатайг нь шүүж аваад үлдэж байгаа бололтой.

Тухайлбал,  гаальд 25 жил тасралтгүй дарга хийж буй Н.Уранцэцэгийг шүүрдээгүй ч шүүр ажиллагаа ядарсан төрийн албаны үйлчилгээний ажилтнуудыг хуйгаар нь халжээ. Н.Уранцэцэгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй ч МАН-ынхан бол андахгүй. Өдгөө 60 настай Н.Уранцэцэг нь Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан шинэхэн бригадын генерал Д.Загджавын эхнэр. Насаараа эхнэрийнхээ “дарга” сэнтийг хамгаалж суусан эрхэм гэж хэлж болно. Д.Загджавын эхнэрээр оролдсон л бол сайнаа үзэхгүй  гэх яриа хүртэл тус байгууллагад байдаг гэнэ. Н.Уранцэцэг гэгч нь нөхрийнхөө найдвартай намын дүү нарын буянд хотын гаалийн зөрчлийн даргаар сүүлийн 15 жил тасралтгүй ажиллаж байна. Тэтгэврийн нас нь хэдийн болсон ч залуусдаа байраа тавьж өгөх нь битгий хэл ашиг сонирхол, элдэв хэл амыг тэссээр өнөөг хүрчээ. Гаалийн байцаагч нар хүнд суртал, чирэгдэл, ашиг сонирхлоосоо салж чадахгүй байгаа нь Н.Уранцэцэгтэй холбох нь ч бий. Учир нь түүнтэй холбоотой элдэв яриа, албан бус олон хэргүүд гаалийн шүгээнд дараастай.

Өнөөдөр Д.Загджавын эхнэр Н.Уранцэцэг шиг тус байгууллагад тасралтгүй 25 жил эзэн суусан хүн хаана ч байхгүй. Нөхөр нь насаараа хамаг даргын албан тушаалыг хамсан бол өдгөө эхнэр нь насаараа нэг даргын суудлыг ашиг сонирхолын төлөө бөглөж байгааг “Шүүр” ажиллагааныхан яагаад тоохгүй байна вэ?!  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.