2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Сурагчдын зуны амралт эхэллээ

2017 оны хичээлийн жил дуусч, сурагчдын амралт эхэллээ.  Тодруулбал, нийслэл болон орон нутгийн сургуулиудын бага ангийн сурагчдын амралт тавдугаар сарын 25-наас эхэлсэн бол 3-5-р ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-нээс харин дунд болон ахлах ангийн сурагчид зургадугаар сарын 8-наас буюу өнөөдрөөс эхлэн амарч байна.

БСШУС-ын сайдын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан бөгөөд цаашид бүх хичээлийн жилд тогтвортой мөрдөхөөр болсон юм.

Нийслэл I-II анги V/25-наас
III-V анги VI/01-нээс
VI-IX анги VI/08-наас
X-XII анги
Орон нутаг I-II анги V/25-наас
III-V анги VI/01-нээс
VI-IX анги VI/08-наас
X-XII анги
Цэцэрлэг VI/1-нээс

Их дээд сургуулиудын тухайд оюутнуудын амралтыг сургуулийн захиргаа бие дааж шийддэг болохоор сургууль болгон өөр өөр байдаг аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.