2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Элчин сайд хадагтай Женифер Зимдал Галт Ховд аймгийн залуу манлайлагч нартай уулзалт хийлээ

2017 оны 3-р сарын 22-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд хатагтай Женифер Зимдал Галт 21 аймгийн төлөөлөл болсон залуучуудтай “Монгол-Америкийн залуучуудын хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд ярилцаж, санал бодлоо солилцсон билээ. Энэ үеэрээ МЗХ-ны 21 аймгийн манлайлагч залуустай санал солилцжээ.

Энэ удаа Хатагтай Женифер Зимдал Галт Ховд аймгийн манлайлагч залуусыг онцлон  4-р сарын 18-ны өдөр уулзжээ. Уулзалтад МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Анхжаргал, МЗХ-ны Нарийн Бичгийн Дарга Б.Эрдэнэбат, Ховд аймгийн залуучуудын холбооны тэргүүн н.Цоожхүү болон манлайлагч залуус оролцсон. Уулзалтаар залуучууд солилцооны хөтөлбөр, залуучуудын боловсрол, орон нутгийн залууст тулгамдаж байгаа асуудал, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр түлхүү ярилцаж санал бодлоо солилцсон байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.