2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Чилид тагнуулын 106 ажилтанд хорих ял оноожээ

Чилид 1974-1975 онд зүүний төвч үзэл баримтлагч 16 идэвхтнийг хулгайлж, хөнөөсөн хэргээр тагнуулын 106 ажилтанд хорих ял оноожээ.

Тагнуулчдын олонх нь өөр бусад хэргээр аль хэдийн шоронд орсон хүмүүс гэнэ.

Генерал Пиночетын дэглэмийн үед буюу 1973-1990 онд Чилид 3000 орчим хүн амиа алдаж, сураггүй болж байжээ.  Мөн хэдэн мянган хүнийг эрүүдэн шүүж, цөллөгт явуулж байсан аж.

Тагнуулын газрын ажилтан байсан дээрх 106 хүнд 541 хоногоос 20 хүртэлх жилийн хорих ялыг баасан гарагт оноожээ. Мөн хохирогчдын ар гэрийнхэнд 7.5 сая долларын нөхөн төлбөр олгохыг засгийн газартаа захирамжилсан шийдвэрийг шүүгч Эрнан Кристосо гаргасан байна.

Ял сонссон хүмүүсийн дунд генерал асан Сесар Манрикес Браво болон Рауль Итурриага Нойманн нар байгаа аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.