2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Оросын вакциныг нийлүүлэх тухай хэлэлцээрт Казахстан гарын үсэг зуржээ

Туршилтын бүх үе шатуудыг дамжсаных нь дараа "Спутник V" коронавирусний вакциныг баталгаажсан хэмжээгээр олгох тухай харилцан ойлголцлын тухай хэлэлцээрийг Казахстаны "СК-Фармация" компани Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай байгуулжээ.

Казахстаны засгийн газрын хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсанаар, Казахстаны төлөөлөгчдийн Москва хотод хийсэн айлчлалын үеэр энэхүү баримт бичигт гарын үсэг зурсан байна. 

Н.Ф.Гамелеягийн нэрэмжит халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төв Казазхстанд шаардлагатай хэмжээгээр вакцин үйлдвэрлэхэд бэлэн байна хэмээн хэвлэлийн албаны мэдэгдэлд мөн дурдсан байна. Үүнээс гадна эрсдэлтэй бүлэгт багтаж буй казахстанчуудын дархлаажуулалтыг үнэгүй, сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд эмнэлзүйн туршилтын бүх үе шатыг давсны дараа л ингэх боломжтой гэдгийг онцолжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.