2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
“Johnson&Johnson” опиоидын хямралтай холбоотойгоор 20 сая ам.доллар төлнө

АНУ-ын томоохон компаниудын нэг болох “Johnson&Johnson” опиоидын хямралтай холбоотойгоор тус улсын Охайо муж улсын хоёр тойрогт шүүхээс гадуур тус тус 10 сая ам.доллар төлөхийг зөвшөөрчээ.

Америкчуудын дунд опиоидын хамаарал газар аваад байгаа юм. 1990-ээд оноос хойш эмч нарын дунд опиоидыг сурталчилж, өвчин намдаах эмэнд донтох эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж эмийн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Johnson&Johnson” болон бусад компанийг буруутгасан байна.

““Johnson&Johnson болон тус компанид харьяалагддаг “Janssen Pharmaceutical Companies” Охайо муж улсын Куяхога, Саммит тойргуудтай эвлэрлийн байгуулсныг мэдэгдэж байна. Тус тойргууд компанид хариуцлага хүлээлгэхгүйгээр бүх нэхэмжлэлээ буцаан авах бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 21-нд товлогдсон шүүх ажиллагаанаас  компанийг хасахаар боллоо” гэж “Johnson&Johnson”-ы мэдэгдэлд дурджээ.

 

Тус компани опиоидын хямралд холбоотой гэдгээ урьдын адил хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үйлдвэрлэсэн эм нь "АНУ-д жороор олгодог опиоид эмийн 1 хүрэхгүй хувийг эзэлдэг" гэж мэдэгдсэн байна. Гэхдээ “Johnson&Johnson” опиоидтой холбоотой асуудал үүссэнийг үгүйсгэхгүй байгаа аж.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.