2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Гадаад ертөнцөд нээлттэй байх бодлого баримтална

 “Дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлагатай уялдан эдийн засгийн даяарчлал нь орчин цагийн ухраан эргүүлэхийн аргагүй чиг хандлага болж байна” гэж БНХАУ-ын дарга Си Жинпинь тус улсын Хайнань арлын Боао хотод жил бүр зохион байгуулдаг Азийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ мэдэгджээ.
 
Синьхуа агентлагийн мэдээлснээр, “Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байх суурь бодлогоо хэлбэрэлтгүй баримтална. Хятадын нээлттэй байдлын хаалга хэзээ ч хаагдахгүй, харин ч илүү өргөн нээгдэж магадгүй гэдгийг би та бүхэнд тов тодорхой хэлэхийг хүсч байна” гэж Хятадын төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.
 
Шинэтгэлийн болон нээлттэй байдлын бодлогоо хэрэгжүүлэх хүрээнд Хятадын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалтыг тус улсын зах зээлд илүү өргөн нэвтрүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.