2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Стив Керр: “Уиггинсээс их юм шаардахгүй”

“Алтан мужийн дайчид”-ын ахлах дасгалжуулагч Стив Керр багийнхаа шинэ цэрэг Эндрю Уиггинсын талаар ярьжээ.

Уиггинс “Голден Стэйт” болон “Миннесота” хоёрын солилцоогоор өчигдөр Сан Францискод ирсэн билээ. Түүний оронд “Тимбервулвс” Д’Анжело Расселл, Жейкоб Эванс болон Омари Спеллмен авч, харин “Уорриорс” Эндрюгээс гадна 2021 оны драфтын нэгдүгээр тойргийн эхний гурвын нэг баталгаажсан эрх болон хоёрдугаар тойргийн нэг эрхтэй болсон.

“Миннесота түүнээс од байхыг шаардаж байсан. Харин бид түүнээс оддын хэмжээнд байхыг шаардахгүй. Лидерүүдтэй багт тодорхой үүрэг даалгаврыг сайн биелүүлэхийг л бид түүнээс хүсч байгаа юм” гэж Керр өгүүлжээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.