2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
"Amazon" компани дроноор хүргэлт хийх зөвшөөрөл хүсчээ
 “Amazon” компани дроноор илгээмж хүргэх нислэгийн зөвшөөрөл хүссэн тухай АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газраас /FAA/ мэдэгджээ.
 
Пүрэв гарагт гарсан мэдээлэлд дурдсанаар, 30 минутын дотор хэрэглэгчдэд илгээмж хүргэх дроны “UAS” зөвшөөрлийг “Amazon” компани хүссэн байна. Тус компанийн дрон хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх хүсэлттэй холбогдуулан “FAA” олон нийтийн санал асуулгыг энэ сарын 28 хүртэл явуулахаар болжээ. Үүний дараа нислэгийн тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдэх аж.
 
Ойрын хугацаанд дрон хүргэлтийн үйлчилгээг эхлүүлнэ гэж “Amazon” компани өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн ч хэзээнээс АНУ-д хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.