2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Керчийн хоолойд болсон үйл явдалд цэргийн хүчээр хариу барих хувилбарыг үгүйсгэжээ

Манай улс Керчийн хоолойд болсон үйл явдалд цэргийн хүчээр хариу барих хувилбарыг хэлэлцэхгүй гэж АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Жозеф Данфорд мэдэгджээ.

“Дипломат үйл ажиллагаа, эдийн засаг, аюулгүй байдлын хүрээнд олон улсын хамтын нийгэмлэг хариу арга хэмжээ авах ёстой” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Керчийн хоолойд болсон үйл явдлын дараа АНУ цэргийн хөлөг онгоцуудаа Хар тэнгис рүү илгээхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байна гэж өмнө нь Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.

Сануулан дурдахад, өнгөрсөн 11 дүгээр сарын 25-нд Хар тэнгисээс Азовын тэнгист хүрэхдээ ОХУ-ын усан орон зайгаар нэвтрэх цэргийн хөлөг онгоцны журмыг зөрчсөн Украины Тэнгисийн цэргийн хүчний 3 хөлөг онгоцыг Оросын эрх баригчид саатуулсан билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.