2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Р.Эрдоган, Ф.Сараж нар Истанбулд уулзжээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн Ливийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газрын тэргүүн Фаиз Саражтай Истанбул хотноо уулзсан гэж дипломат эх сурвалжууд мэдээлэв.

Истанбулын Долмабахче ордонд болсон Р.Эрдоган, Ф.Сараж нарын хаалттай уулзалт хоёр цаг хагасын хугацаанд үргэлжилсэн байна.

Триполид гал зогсоох ОХУ, Туркийн хамтарсан уриалгыг бямба гарагт НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн Ливийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газар болон Ливийн Үндэсний армийн командлагч, генерал Халиф Хафтар хүлээн авчээ. Гал зогсоох шийдвэртэй холбогдуулан Триполид салют буудуулсан байна.

Ливийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газраас Триполи хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааг Үндэсний армийн командлагч, генерал Халиф Хафтар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-нд эхлүүлсэн билээ. НҮБ-ын мэдээлснээр, уг цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 1000 гаруй хүн амиа алдаж, 5000 гаруй хүн шархаджээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.