2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой

Аргын тооллын 9 сарын 7, Бархасвадь гараг. Билгийн тооллын 16, Могойг хүлэгч одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 19 цаг 53 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.