2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Энэ сард 14 цэцэрлэг ашиглалтад орно

Энэ жил улсын хэмжээнд нийт 22 мянган ор бүхий 20 цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин үүний 14-ийг нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулна гэдгийг албаныхан хэлж байна. Төрийн бус өмчийн 36 цэцэрлэг ашиглалтад орох аж. 

Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэг ажиллана. Үүний 877 төрийн, төрийн бус өмчийн 545 цэцэрлэг байх аж. 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 252.753 хүүхэд хамрагдана. Энэ нь өмнөх оныхоос 9321 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт юм байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.