2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
АНУ тэргүүтэй эвслээс өгсөн агаарын цохилтод өртсөний улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ

АНУ тэргүүтэй эвслээс Сирийн зүүн нутгийн Дейр аль-Цур муж дахь “Лалын улс” бүлгийн түшиц газруудыг онилон өнгөрсөн долоо хоногийн турш өгсөн агаарын цохилтод өртсөний улмаас 105 хүн амь үрэгдсэн тухай Сири дэх хүний эрхийг хамгаалах байгууллагаас пүрэв гарагт мэдээлэв.

Уг мэдэгдэлд тэмдэглэснээр, амь үрэгдэгсдийн 80 нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан бөгөөд цаашид ч энэ тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж.

АНУ тэргүүтэй эвслээс Евфрат голын зүүн сав газарт өгөх агаарын цохилтыг нэмэгдүүлсэн нь террорист “Лалын улс” бүлгийн босогчид халдлагын хоёрдугаар давлагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотой юм.

Вашингтоны эвслийн үйлдсэн хэргүүдийг мөрдөн шалгах бие даасан олон улсын механизм бий болгохыг Сирийн Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн бямба гарагт НҮБ-д уриалсан байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.