2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Улаан бурхан өвчний улмаас 140 мянган хүн нас баржээ

Дэлхий дахинд улаан бурхан өвчин тархсаны улмаас өнгөрсөн онд 140 мянган хүн нас барснаас дийлэнх нь 5-аас доош насны хүүхдүүд байсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдэгдэлд өнгөрсөн пүрэв гарагт дурджээ.

ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвийн үнэлгээгээр, өнгөрсөн онд улаан бурхан өвчний халдварын 9.7 сая тохиолдол бүртгэгдсэнээс 142300 хүн энэ өвчний улмаас нас баржээ. 2017 онд улаан бурхан өвчний 7.5 сая тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт өвчний тохиолдлын тал орчим хувь нь буюу дийлэнх нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Либери, Мадагаскар, Сомали, Украинд бүртгэгджээ. Түүнчлэн чинээлэг орнууд улаан бурхан өвчний тархалттай тэмцсээр байна. 2019 онд АНУ-д улаан бурхан өвчний сүүлийн 25 жил байгаагүй хамгийн их тохиолдол бүртгэгдсэн бол Европын өөр 4 орон өвчний тархалтыг арилгах статусаа алдсан байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.