2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Гэмтэй нь үлдээд гэмгүйг нь явуулчихав уу БЭТ-ээ

ЭТТ компанийн бичиг баримтад үзлэг шалгалт хийхээс ажлаа эхэлсэн Бүрэн эрхт төлөөлөгчийн гарт ноцтой олон баримт очоод байна. Үүнтэй холбоотойгоор тус компанийн нэр бүхий албан тушаалтнуудын гэрт болон албан өрөөнд нэгжлэг хийсэн.

Өнөөдрийн байдлаар Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг саатуулж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон буюу Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ бол эхлэл хэмээн албаны эх сурвалжууд үзэж байна. Бүрэн эрхт төлөөлөгч Тавантолгойн нүүрсний хулгайг цэгцлэх, хулгайчдад хариуцлага тооцох чухал үүрэгтэй. Энэ хүрээнд БЭТ Х.Ганбат өчигдөр Худалдан авалтын газрын дарга, ерөнхий нягтлан бодогч нарын таван даргыг ажлаас нь чөлөөлсөн. Тэднийг их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр бусад компани руу шилжүүлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгах мэдээлэл байна. Гэтэл гэрээ контрактад гарын үсэг зурах, хянах гол эрх мэдэлтэй байсан Захиргаа, удирдлагын газрын даргыг хэвээр үлдээсэн нь олон хүнд хардлага төрүүлж эхэлжээ. Б.Ганхуяг нь ЭТТ-н гүйцэтгэх захирал болмогцоо оюутны холбооны гаралтай олон хүнийг даргаар томилсон байдаг. Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайхан, 1072 мэдээллийн төвийн дарга Д.Батбаяр, компанийн ерөнхий нягтлан бодогч асан Д.Алтанцэцэг гээд МОХ-ны гаралтай дарга нар ЭТТ-д ажилладаг. Захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайханы хувьд Б.Ганхуягийн хамгийн ойрын хүн. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нэрийг барьдаг уу, үнэхээр итгэлтэй хүн нь үү, нүүрстэй холбоотой зарим асуудалд нэрийг барьж явдаг мэдээлэл бий. Ямартай ч тус компанийн менежментийн багийн дээрээсээ 3 дахь гол хүн нь . Гэрээ контракт, хүний нөөц, хууль эрх зүй гээд асуудлыг баздаг газрын дарга нь. Гэтэл бүрэн эрхт төлөөлөгч маань Х.Батсайханаас бусдад сэлмээ эргүүлэн сүрийг үзүүлэн, халж чөлөөлж, АТГ-т шалгуулж, саатуулж байгаа нь олон хүний анхаарлыг татав. Учир нь хоморголон халагдсан газрын таван дарга нар дунд БЭТ-ийн хайгаад байгаа хариуцлага тооцох ёстой хүн нь хэн бэ? Харин ч гэмтэй гайтай нь сугараад үлдсэнд л хамаг учир байгаа аж. Тиймээс менежментийн багийн гол гишүүний хувьд энэ компанийн сайн, муу бүхэнд хамтдаа хариуцлага хүлээх ёстой.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИЙН МЕНЕЖМЕНТИЙН БАГИЙНХАН

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.