2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Өнөөдөр болох үйл явдлууд

08:30 цагт

  • Кемпински Хаан палас зочид буудлын хурлын танхимд Академич П.Нямдаваагийн 70 насны ойд зориулсан “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” сэдэвт үндэсний 16 дугаар бага хурал болно.

09:00 цагт

  • "Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Нийслэлийн “Хангарьд Ордон”-ы 14 давхрын Хурлын танхимд болно.

10:00 цагт

  • Монгол Улсын жүдогийн шигшээ багийнхан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хоёр давхарын хурлын танхимд хэвлэлийн хуралтай.

11:00 цагт

  • MN-Мэдээллийн төвд “Хаппи веритас” оношилгооны төвөөс элэгний шинжилгээ, оношилгоо үнэ төлбөргүй хийх сарын аян зарлаж байгаа талаар мэдээлэл хийнэ.
  • Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Япон Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан монгол болон япон хүүхдийн зургийн уралдааны үзэсгэлэн нээгдэнэ.

11:30 цагт

  • Иргэдийн шударга шүүх, Монголын худалдаачдын холбоо, Хүний төлөө нам хамтран МАН-д шаардлага хүргүүлэхээр болжээ. Шаардлагынхаа талаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.