2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт “Blue sky” зочид буудалд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас "Хандивлагчдын зохицуулах уулзалт" зохион байгуулна.

09.30 цагт Туушин зочид буудалд ХБНГУ-ын Конрад Аденауэр Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” чуулган зохион байгуулна.

11.00 цагт Аравдугаар хорооллын зам дагуух авто зогсоол, тохижилтын ажлын нээлт болно. 

11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд ОХУ-ын Анагаах ухааны доктор, “ЭМ-ЦЕНТР ШУ-Үйлдвэрлэлийн нэгдэл”-ийн Ерөнхий захирал, ЭМ технологийг үүсгэн байгуулагч П.А.Шаблин 100 хувийн цэвэр байгалийн гаралтай био бэлдмэлээр бүх төрлийн хавдар болон бусад өвчнийг эрт үед нь оношлох, анагаах ухааны эмчилгээний шинэ технологийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Өдрийн сонины байранд Хөвсгөл аймгаас тодорсон Дарба бандида гэгээнтнийг Арслант ширээнд залахтай талаар холбогдох албаныхан мэдээлэл хийнэ.

11.00 цагт Үндэсний статистикийн хорооны байранд 2017 оны тавдугаар сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна.

11.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад хийж буй мониторингийн үр дүнг танилцуулна.

11.30 цагт Төрийн ордонд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны албатай хамтран ажиллах санамж бичиг байгуулна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.