2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хонконгт жагсаал цуглаанд оролцсон хэргээр 16 хүнийг баривчилжээ

Хонконгийн цагдаа нар 16 хүнийг өнгөрсөн онд болсон эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцсон хэргээр баривчилсан тухай "Сянган линъи" мэдээний цахим хуудас мэдээлжээ.

Тус цахим хуудсанд мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн дунд сөрөг хүчний Ардчилсан намаас Хууль тогтоох зөвлөлд сонгогдсон хоёр гишүүн болох Тед Хуэй, Лам Чуктин нар байгаа аж. Лхагва гаргийн өглөө эрт улстөрчдийн гэрт хууль сахиулах байгууллагын ажилтнууд ирж, тэднийг цагдаагийн хэсэг рүү авч явсан болохыг Ардчилсан нам “Facebook” хуудсандаа нотолсон байна.

Депутатуудыг ямар хэрэгт буруутгаж байгаа нь тодорхойгүй боловч тэд өнгөрсөн зун зөвшөөрөлгүй зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагаануудад оролцжээ. Цагдаа нар нөхцөл байдлын талаар одоогоор тайлбар өгөөгүй байна. Түүнчлэн энэ удаагийн баривчилгаа нь үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуультай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.