2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Японд халдвар авсан сүмоч нас баржээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн дөрөвдүгээр зиндааны, 28 настай сүмоч коронавирусний халдварын улмаас өнөө өглөө нас барлаа гэж тус улсын Сүмо бөхийн холбоо мэдээллээ.

Яманаши мужаас гаралтай Шобүшийн жинхэнэ нэр нь Киётака Сүэтакэ бөгөөд түүний шинжилгээний хариу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд “эерэг” гарснаар халдвар авсан анхны сүмоч болжээ.

Сүмо бөхийн холбооны мэдээлснээр, Шобүшийн биеийн байдал дөрөвдүгээр сарын 19-нөөс хүндэрч, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. 2007 онд Такадагава дэвжээнээс гараагаа эхлүүлсэн тэрбээр Санданмэ зиндааны 11 дүгээрт эрэмбэлэгдэж байжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.