2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Хүч түрэн дарамтлах байдлаар Оростой харилцахыг тэвчихгүй
 “Хүч түрэн дарамтлах байдлаар Оростой харилцахыг ОХУ тэвчихгүй. Манай улсад халдаж, асар их гай тарьж байсан Герман улс ойрын хоёр зуун жилдээ сөргөлдөөний талаар ярих хэрэггүй баймаар юм” гэж ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу телевизийн target="_blank">"Россия 24" сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, энэ оны дөрөвдүгээр сард ХБНГУ-ын батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен ОХУ-ын эрх баригчидтай харилцах бодлого чиглэлээ чангатгах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Түүний энэ мэдэгдлийг Сергей Шойгу тайлбарлахдаа, түүхээ эргэн санаж, Оростой хүч үзэлцэх ямар байдгийг “өвөө нараасаа асуухыг” Урсула фон дер Ляйенд зөвлөсөн аж. “Гэхдээ Орос улс урьдын адил аливаа хэлхээ холбоо, эрх тэгш хамтын ажиллагаанд нээлттэй хэвээр байгаа” гэж Оросын сайд нэмж хэлсэн байна.
 
Сүүлийн үед Европын хэд хэдэн орон Оросын эрх баригчидтай “хүч түрэн дарамтлах” байдлаар харилцахыг уриалж байгаа бөгөөд ийм мэдэгдлийг Германы батлан хамгаалахын сайдаас гадна Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Эстонийн гадаад хэргийн сайд Свен Миксер нар хийж байсан билээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.