2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
“ЭВРИКА-2019” 81 СЭДЭВТЭЙГЭЭР ЗАРЛАГДЛАА

Монгол УлсынИхХурлындаргынивээл дор Монголын Залуучуудын холбоо, Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулдаг“ЭВРИКА”эрдэм шинжилгээний их хурал 2018 оны 5дугаарсард зарлагдан 9, 10, 11-р саруудад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөөд байгаа билээ.

Тус хурал нь оюутан залуу, багш судлаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж, олон нийтэдсурталчлантаниулах зорилготой аж.

2018 оны “Эврика” ЭШИХ-д 700 гаруй судлаач бүртгүүлж, судалгаа шинжилгээний материалаа ирүүлснээсIIшатанд199, IIIшатанд 23, эцсийншалгаруулалтад3 салбарын шилдэг 9 судлаачийн шилдгийн шилдэг 3 бүтээлийг 11 сарын 07-ны өдөр Төрийн ордны их танхимд эрхэм 22 шүүгч, 800 зочдын өмнө тодруулсан байна.

Зохион байгуулагчдын зүгээс “Эврика - 2018”-д оролцсонсудлаачдад маань үндэсний үнэт зүйл, онолд суурилан зарласан сэдвээр судалгаа хийх хугацаа бага учраас хэдийнээ судалчихсан бэлэн судалгаагаараа оролцож байсан.Бүтээн байгуулалтын он жилүүдэдҮндэсний үнэт зүйл, онцлогт тулгуурласан судалгаа, шинжилгээний ажлууд нь Хүн нийгэм, Дэд бүтэц,Улс ардын аж ахуйг хөгжүүлэх үндэс суурь болох учир зорилтод үр дүнд хүрэхүйц судалгааны ажил, бүтээлийг энэ удаагийн ЭВРИКА-д оролцогчид ирүүлээгүй хэмээн үзжээ. Эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэлд өндөр шаардлага тавьж түүндээ хүрсэн жинхэнэ эздэд шагналыг гардуулдаг уламжлалыг энэ удаагийн ЭВРИКА тогтоож өглөө.

Иймд “ЭВРИКА – 2019” ЭШИХ-ыг бидний хэдийнээ мэдэх болсон 3 ангилал 9 салбар 81 тогтсон сэдвийн хүрээнд нийт шагналын санг нэмэгдүүлэн дахин зарлаж байна. Дээрх 81 сэдвээс өөр сэдэвтай бүтээлийг 2019 оны шалгаруулалтад оролцуулахгүй. Уг хуралд Оюутан судлаач (Бакалаврын эрдмийн зэргээр суралцаж буй), Залуу багш судлаач (Бакалавр, магистрын эрдмийн зэрэгтэй), Эрдэмтэн судлаач (Докторын эрдмийн зэрэгтэй) хүмүүс оролцох боломжтой.

 

“Эврика-2019” сэдэв:

 

 

 
 
 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.