2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Экс Ерөнхийлөгч Пак Гын Хег шүүх гурав дахь хурал эхэлжээ

Өнөөдөр өглөө Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх гурав дахь удаагийн хурал Сөүл хотын төв шүүхийн байранд эхэлжээ.

    Шүүх хуралд  экс Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний хамсаатан гэгдэж байгаа бизнес эрхлэгч Чуй Сүн Шил оролцох юм байна. Ингэснээр тэд хоёр дахь удаагаа хамтдаа шүүгдэж байгаа ажээ.

    Экс Ерөнхийлөгчийг шүүх дөрөв дэх удаагийн сонгууль маргааш буюу Мягмар гаригт болох ба тэрээр өнгөрсөн удаагийн шүүх хурал дээр "Намайг зохиомол хэргээр буруутгаж байна" гэж мэдэгдсэн юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.