2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Японд эрэгтэй сайд анх удаа хүүхэд асран халамжлах амралтаа авна

Японы Ерөнхий сайд асан Коизүми Жүн-Ичироогийн хүү, тус улсын Байгаль орчны сайд Коизүми Шинжиро шинээр мэндлэх хүүхдээ асран халамжлах амралтаа авах бодолтой байна.

NHK” телевизийн мэдээлснээр, гэр бүлд нь шинээр хүүхэд мэндлэх үед төрийн албан хаагчдад 3 сарын хугацаатай чөлөө олгодог хэдий ч Коизүми амралтаа хоёр долоо хоногийн хугацаатай авахаар төлөвлөж байгаагаас гадна сайд хийгээд парламентын депутатын хувиар ажил албандаа хохирол учруулахгүйн тулд энэ хугацаандаа ажлын цагаа богино болгох юмуу алсын зайнаас ажил үүргээ биелүүлэх маягаар амралтынхаа хугацааг авах юм гэнэ.  

Түүнчлэн амралтын хугацаанд дүрс бичлэгээр зөвөлгөөн хийж, цахим шуудангаар ажилтнуудтайгаа идэвхтэй харьцахыг зорьж байна. Амралт авах тухай түүний эцсийн шийдвэр нь хүүхэд асран халамжлахад зориулсан амралттай холбоотой Японы нийгэмд тогтсон хандлагыг өөрчлөх хүсэлтэй нь холбоотой аж.

Хүүхэд асран халамжлахад зориулсан чөлөөг эцэг эхүүдэд хоёуланд нь олгохыг Япон улсад хуулиар зөвшөөрдөг хэдий ч эрэгтэйчүүдийн маш бага хувь нь энэ эрхээ эдэлдэг аж. Хамтран ажилладаг хүмүүсийнхээ нуруун дээр өөрийн биелүүлэх ёстой үүрэг хариуцлагыг даатгаад явахаас ичиж, санаа зовних сэтгэл зүйн хандлага нь үүний гол шалтгаан юм. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.