2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“James Bond”-ын шинэ ангийн дууг Билли Айлиш дуулна

Ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх “James Bond” цуврал киноны “No Time To Die” нэртэй шинэ ангийн дууг Америкийн залуу поп дуучин Билли Айлиш дуулахаар болжээ.

Өнгөрсөн 12 дугаар сард 18 нас хүрсэн Б.Айлиш уг алдарт цувралын дууг дуулсан хамгийн залуу уран бүтээлч болж байна. “Энэ бүхний нэгэн хэсгийг бүтээх нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би одоо ч цочирдсон хэвээр байна” гэж залуу дуучин хэлжээ.

Ташрамд дурдахад, “James Bond” цувралын хамгийн сүүлд буюу 2015 онд гарсан “Spectre” ангийн “Skyfall” /Адель/, “Writing's On The Wall” /Сэм Смит/ дуу тус тус “Oscar”-ын шагнал хүртсэн юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.