2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт болно хэмээн найдаж байна

 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун-тай хоёр дахь удаагаа уулзах үеэрээ АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв гэж Ёнхап агентлаг мэдээлэв.
 
“АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт болно гэсэн хүлээлт хэзээ хэзээнээс их өндөр байна. Өнөөдрийн бидний уулзалт маш их ач холбогдолтой бөгөөд нэн чухал уулзалт хийх чиглэлд бид хамтран хүчин чармайлт тавьж буйг харуулж байгаа юм” гэж Мүн Жэ Ин тэмдэглэсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.