2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Хоёр Солонгосын удирдагчид хамтдаа мод суулгана
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр Солонгосын харилцааг сайжруулах, эв найрамдлын бэлэг тэмдэг болгон хамтдаа мод суулгана гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Им Чон Сок мэдэгджээ.

Тэрбээр ярихдаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтэд тэмүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болгон хоёр удирдагч хамтдаа мод суулгана. Гал зогсоох тухай хэлэлцээрт хоёр Солонгосын эрх баригчид гарын үсэг зурах үед буюу 1953 онд нахиалсан нарс модыг хоёр удирдагч суулгах юм. Модны хажууд “Энд энх тайван, хөгжил цэцэглэлтийн үндэс суурь тавигдав” гэсэн бичигтэй дурсамжийн самбар байрлуулна” гэжээ.

Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт маргааш Умард болон Өмнөд Солонгосын хилд орших Панмүнжом тосгонд болох юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.