2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
Коста-Рикад ижил хүйстнүүдийн баярын жагсаал болжээ

Ирэх оноос эхлэн Коста-Рикад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх болсонтой холбогдуулан тус улсын нийслэл Сан-Хосе хотод ижил хүйстнүүд анх удаа баярын жагсаал хийжээ.

Ням гарагт болсон уг жагсаалд хэдэн арван мянган иргэн оролцсон байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард Коста-Рика улсын шүүх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгох эсэхээр санал хурааж, баталснаар тус улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн Төв Америкийн анхны консерватив орон болж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.