2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
АНУ, БНХАУ хагас жилдээ нэг удаа зөвлөлдөх уулзалт хийж байхаар тохиролцжээ

Эдийн салбарт хоёр улсын хооронд үүссэн маргаантай асуудлууд хийгээд үүний хүрээнд хийгдэх шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх зорилгоор АНУ болон БНХАУ-ын эрх баригчид хагас жилдээ нэг удаа зөвлөлдөх уулзалт хийж байхаар тохиролцжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд 1 дүгээр сарын 15-нд энэ тохиролцооны талаар зарлаж, худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны тухай хэлэлцээрт гарын зурах төлөвтэй байна.  

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ нар эдгээр зөвлөлдөх уулзалтад оролцож магадгүй аж. АНУ, БНХАУ-ын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх нь “Бүх талыг хамарсан эдийн засгийн яриа хэлэлцээ” хэмээх нэртэй эдгээр зөвлөлдөх уулзалтуудын гол зорилгуудын нэг юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.