2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
АНУ-ын шахалтыг үл тоомсорлохыг БНСУ-д уриалжээ

АНУ-ын шахалтыг үл тоомсорлож, хоёр Солонгосын хамтын ажиллагааг урагшлуулахыг БНАСАУ-ын Улс үндэстнээ энх тайвнаар нэгтгэх хороо бямба гарагт БНСУ-д уриалсан байна.

Цөмийн зэвсгээс ангижрах үйл ажиллагааны талаарх тодорхойгүй байдал өсөн нэмэгдсэн энэ үед Панмүнжомын дээд хэмжээний уулзалтын нэг жилийн ой болж буйг тохиолдуулан Улс үндэстнээ энх тайвнаар нэгтгэх хороо дээрх тусгай мэдэгдлийг хийжээ.

"АНУ БНСУ-д илэрхий шахалт үзүүлж, Солонгос хоорондын харилцааг АНУ-БНАСАУ-ын харилцаанаас доогуур байлгахыг шаардаж байна" гэж тус хорооны мэдэгдэлд тэмдэглээд, Солонгос хоорондын харилцааг тогтвортой хөгжүүлж, энх тайвнаар нэгдэхэд "илүү идэвхтэй арга хэмжээнүүд"-ийг явуулахыг БНСУ-ын Засгийн газарт уриалсан байна.

Үүний зэрэгцээ хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрүүдийг АНУ-ын нөлөөгүйгээр үнэнчээр хэрэгжүүлэхийг БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уриалжээ.

БНСУ, БНАСАУ-ын удирдагчид 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд Цэрэггүй бүс дэх Панмүнжом тосгонд анх уулзсан юм. Өнгөрсөн онд тэд нийт гурван удаа уулзаж, цэргийн хурцадмал байдлыг намжааж, харилцан итгэлцлийг бий болгохоор тохиролцсон билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.