2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Мотэги шинэ Ерөнхий сайдыг тодруулах сонгуульд өрсөлдөх эсэхээ шийдээгүй байна

Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн халааг авах хүнийг тодруулах эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх эсэхээ 24 цагийн дотор шийднэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги өнөөдөр мэдэгджээ.

Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрохоор төлөвлөж буйгаа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр саяхан Японы Засгийн газрын тэргүүний албан тушаалыг хамгийн урт хугацаанд тасралтгүй хашсан хүн болсон билээ. 

Либерал Ардчилсан нам парламентын доод танхимд олонхын суудал эзэлж байгаа тул тус намын дарга Ерөнхий сайд болох юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.