2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
“Amazon” компани хоол хүргэлтийн үйлчилгээгээ зогсооно

Үйлчлүүлэгчийн зоогийн газраас захиалсан хоолыг гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээгээ дэлхийн хамгийн том онлайн худалдаа эрхлэгч “Amazon” компани зогсоож байна.   

“Amazon Restaurants” хэмээх уг үйлчилгээг анх 2015 онд АНУ-д, 2016 онд Их Британид нэвтрүүлж байжээ. Өнгөрсөн 5 дугаар сард энэ үйлчилгээг Америкийн томоохон 20 хотын оршин суугчдад үзүүлж байсан аж.

“Amazon” компанийн албан ёсны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, “Amazon Restaurants” үйлчилгээг энэ сарын 24-нээс зогсоох аж. “Amazon” компани энэ үйлчилгээгээ Их Британид өнгөрсөн онд зогсоож байжээ.

The Wall Street Journal” сонины мэдээлснээр, “Amazon Restaurants” үйлчилгээ нь зах зээлийн ширүүн өрсөлдөөнийг давж чадаагүй хэдий ч тус компани энэ зах зээлд байр сууриа хадгалан авч үлдэхээс бүрмөсөн татгалзах бодолгүй байгаа аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.