2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“Kenzo” брэндийг үүсгэн байгуулагч коронавирусний улмаас нас баржээ

Японы дизайнер Кэнзо Такада коронавирусээр халдварласны улмаас Францад 81 насандаа таалал төгсжээ.

“Kenzo” брэндийг үүсгэн байгуулагч Такада коронавирусний хүндрэлийн улмаас ням гарагт Парисын Нёйи-сюр-Сен хотод нас барсан байна. 

Тэрбээр 1939 оны 2 дугаар сарын 27-нд Япон улсад төрж, 1965 онд Парист шилжин суурьшжээ. Парис хотод анх удаагаа ирсэн тухайгаа тэрбээр дурсан ярихдаа “энэ хот надад нэг л саарал, сонирхол татахааргүй санагдаж байсан хэдий ч саарал байшингуудтай зүйрлэхүйц хэмжээний олон тооны цэцгийн баглааг хараад урам зориг авч байсан” гэжээ.  

Такада эмэгтэй загварын хувцаснуудаа анх 1970 онд танилцуулж байсан бол 1983 оноос эрэгтэй хувцасны загвар гаргах болж, улмаар 1988 онд өөрийн брэндийн сүрчгийг гаргасан байна. Түүний брэндийг 1993 онд LVMH (Louis Vuitton Moet Hennessy) групп худалдан авч байжээ. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.