2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт 88 хувьтай байна

Энэ оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт  хэвийн үргэлжилж байна. 2017 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар 64.1 тэрбум төгрөгийг буцаан олгож, төлөвлөсөн дүнгийн 61 хувийн, ХХОАТ-ын буцаан олголтоор 39.9 тэрбум төгрөгийг олгосон нь төлөвлөсний 88 хувь гэсэн үг юм.  

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлагыг хангасан 497,432 татвар төлөгч иргэнд 34.9 тэрбум төгрөгийг буцаан олгоод байна. НӨАТ-ын сугалааны тохирлоор 2.1 тэрбум төгрөг НӨАТ-ын илүү төлөлттэй 15 аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийг олголоо гэж Сангийн яамнаас мэдээллээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.