2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Үерийн дараах их цэвэрлэгээний ажил явагдаж байна

 Филиппин улсын нийслэл Манила хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны дараа өргөн хүрээг хамарсан их цэвэрлэгээний ажил эхэлсэн тухай телевизийн “Би-Би-Си” суваг мэдээлэв.

Үерийн гамшгийн улмаас 3 хүн амиа алдаад байгаа тухай холбогдох албаны мэргэжилтнүүд албан ёсоор мэдээлээд байгаа юм. Томоохон далангууд болон голууд үерлэсний улмаас их хэмжээний хог хаягдал болон хуванцар эдлэлүүд хотын зам, гудамжуудаар хөглөрөөд байгаа ажээ. Хотын оршин суугчид хөглөрсөн хог дотроос алга болсон үнэ цэнэтэй зүйлсээ хайх хийгээд засч болохуйц эд зүйлсийг ялган авч байгаа гэнэ.

Дээрх хүчтэй аадар борооны улмаас хотын ойролцоох нам дор газар байрладаг мужууд мөн үерт нэрвэгдээд байгаа ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.