2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
"Сирийг сэргээн босгох" үзэсгэлэнд 270 компани оролцож байна

"Сирийг сэргээн босгох" дөрөв дэх удаагийн үзэсгэлэн яармаг Дамаск хотноо болж байгаа бөгөөд үүнд 29 орны 270 компани оролцож байна.

Сирийн Ерөнхий сайд Имад Хамисийн ивээл дор “Аль-Башик” сангийн зохион байгуулж буй уг үзэсгэлэн энэ сарын 6-н хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнд барилгын материал, тоног төхөөрөмж болон барилгын шинэ технологиудыг танилцуулж байна.

Ливан, Иордан, ОХУ, Иран, Хятад, Франц, Итали, Беларусь, Пакистан, Куба, Герман, Ирак, Бельги, Танзани зэрэг 29 орны 270 компанид үзэсгэлэн оролцож байгаа ажээ.

Сирийн Олон нийтийн ажил, барилга бүтээн байгуулалтын сайд Хусейн Арноус сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, үзэсгэлэнд оролцогчдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь уг ажил амжилттай өрнөж байгаагийн илрэл юм гэж дурдаад, энэхүү үзэсгэлэн нь төрийн болон хувийн хэвшлийн компаниудад шаардлагатай зүйлсээ олж авахад нь ихээхэн дэмжлэг болох юм гэдгийг онцлон тэмдэглэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.