2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Сангийн орлогч сайд асанд 15 жилийн хорих ял оноожээ

Бээжин хотын дунд зэрэглэлийн хоёрдугаар шүүх Хятадын Сангийн орлогч сайд асан Жан Шаочуныг авлигын хэрэгт гэм буруутайг нь тогтоож, түүнд 15 жилийн хорих ял оноожээ. Энэ тухай Хятадын төв телевиз мэдээлэв.

Жан Шаочун мөн 6 сая юань буюу 882 мянган ам.доллар орчмын торгууль төлөх ёстой бөгөөд түүний хөрөнгийг төрд хураан авах аж.

Хэргийн материалд дурдсанаар, орлогч сайд асан 1995-2018 оны хооронд янз бүрийн албан тушаал эрхлэх хугацаандаа гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн албан тушаалаа урвуулан ашиглажээ. Тэрбээр нийт 66.98 сая юань буюу 9.85 сая ам.доллар бүхий хөрөнгө, мөнгийг хууль бусаар олж авсан байна.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.