2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Э.Энхболд Алтангадас одонгоор шагнууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргаж, салбар салбарын шилдгүүдэд төрийн хүндэтгэлт шагнал хүртээлээ.

Хэвлэлийн салбараас Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, Алтангадас одонгоор олон эрхмүүд энгэрээ мялаасны нэг нь Монголын Өдөр тутмын сонины холбооны Гүйцэтгэх захирал, "Эрхэт Монгол" группийн харьяа өдөр тутмын “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Э.Энхболд байлаа. 

Тэрбээр 2009 онд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн.

2011-2019 онд “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албанд парламентын сэтгүүлчээр ажиллаж байгаад 2019 онд “Өглөөний сонин”-ы орлогч эрхлэгч, 2020 оноос Ерөнхий эрхлэгчээр томилогдон ажиллаж буй сэтгүүлзүйн шинэ залуу үеийн төлөөлөл болсон туршлагатай сэтгүүлч билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.