2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Орос, Монгол болон Хятад улс эдийн засгийн коридор байгуулах асуудлыг хэлэлцжээ

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Чан Ханьхуэй болон Монгол улсын Гадаад харилцааны дэд сайд Батцэцэг нарын гурван талын ээлжит зөвлөлдөх уулзалт Бээжин хотод боллоо.
 
Оросын ГХЯ-ны мэдээлснээр, талууд янз бүрийн салбарт гурвалсан хэлбэрээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцохын сацуу Замын зургийг бодитой хэрэгжүүлэх явц болон Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрүүдийг хэлэлцсэн байна.   
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.